24.4 Баримтын цуглуулгыг шинэчлэх нь

Үндсэн систем болон портын цуглуулгаас гадна баримтууд нь FreeBSD үйлдлийн системийн салшгүй хэсэг юм. Хэдийгээр FreeBSD-ийн хамгийн сүүлийн үеийн баримтын цуглуулга FreeBSD вэб сайт дээр үргэлж байдаг боловч зарим хэрэглэгчид удаан сүлжээний холболттой эсвэл бүр тогтмол сүлжээний холболтгүй байж болох юм. Азаар FreeBSD-ийн хамгийн сүүлийн үеийн баримтын цуглуулгын локал хуулбарыг арчлан хувилбар бүртэй цуг ирдэг баримтыг шинэчлэх хэд хэдэн арга байдаг.

24.4.1 Баримтыг шинэчлэхийн тулд CVSup-г ашиглах нь

Үндсэн системийг шинэчлэхтэй төстэй аргыг ашиглан CVSup хэрэглэн эх болон FreeBSD-ийн баримтуудын суулгагдсан хуулбарыг шинэчилж болно (Section 24.7). Энэ хэсэг дараах зүйлсийг тайлбарладаг:

24.4.2 CVSup болон баримтын хэрэгслүүдийг суулгах нь

FreeBSD-ийн баримтыг эхээс нь бүтээхэд нэлээн олон тооны хэрэгслүүдийг шаарддаг. Эдгээр хэрэгслүүд нь FreeBSD-ийн үндсэн системийн хэсэг биш байдаг. Учир нь эдгээр нь ихээхэн хэмжээний дискийн зай шаарддаг бөгөөд FreeBSD-ийн бүх хэрэглэгчдэд хэрэгтэй байдаггүй. Тэдгээр нь FreeBSD-д зориулж шинэ баримтууд идэвхтэй бичдэг эсвэл өөрсдийн баримтыг эхээс нь байнга шинэчилдэг хэрэглэгчдэд зөвхөн хэрэгтэй байдаг.

Бүх шаардлагатай хэрэгслүүд портын цуглуулгад байдаг. Эдгээр хэрэгслүүдийн эхний суулгалт болон хожмын шинэчлэлтүүдийг хялбаршуулах textproc/docproj порт нь FreeBSD-ийг баримтжуулах төслөөс хөгжүүлсэн мастер порт юм.

Note: PostScript® эсвэл PDF баримт шаардлагагүй үед харин textproc/docproj-nojadetex портыг суулгаж болох юм. Баримтын хэрэгслийн энэ хувилбар нь teTeX тайпсет хөдөлгүүрээс бусад бүгдийг багтаасан байдаг. teTeX нь маш олон хэрэгслүүдийн цуглуулга учир PDF гаралт үнэхээр шаардлагагүй тохиолдолд суулгахгүй байх нь зохимжтой байдаг.

CVSup-г суулгаж ашиглах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг CVSup-г ашиглах хэсгээс үзнэ үү.

24.4.3 Баримтын эхийг шинэчлэх нь

CVSup нь /usr/share/examples/cvsup/doc-supfile файлыг тохиргооны загвар болгон ашиглаж баримтын эхийн цэвэр хуулбарыг татан авч чаддаг. Анхдагч шинэчлэлтийн хост нь doc-supfile файлд зааснаар байгаа боловч cvsup(1) нь тушаалын мөрөөс хостын нэрийг авдаг бөгөөд баримтын эхийг аль нэг CVSup серверээс дараах тушаалыг бичин татан авч болно:

# cvsup -h cvsup.FreeBSD.org -g -L 2 /usr/share/examples/cvsup/doc-supfile

cvsup.FreeBSD.org-г хамгийн ойр CVSup серверээр солих хэрэгтэй. Толин тусгал сайтуудын бүрэн жагсаалтыг Section A.6.7-с үзнэ үү.

Баримтын эхийн эхний таталт хугацаа шаардаж болох юм. Дуустал нь хүлээх хэрэгтэй.

Баримтын эхийн дараа дараагийн шинэчлэлтүүдийг дээрх тушаалыг ашиглан татан авч болно. CVSup хэрэгсэл нь хамгийн сүүлийн удаа ажилласнаашаа хойших шинэчлэлтүүдийг зөвхөн татан авч хуулдаг учир эхний удаа бүрэн ажилласнаас хойш дараа дараагийн удаа CVSup-г ажиллуулахад илүү хурдан байдаг.

Эхийг татан авсныхаа дараа баримтыг шинэчлэх өөр нэг арга нь /usr/doc сангийн Makefile-аар дэмжигдсэн байдаг. /etc/make.conf файлд SUP_UPDATE, SUPHOST болон DOCSUPFILE-ийг тохируулснаар доорхийг ажиллуулах боломжтой болно:

# cd /usr/doc
# make update

/etc/make.conf-д зориулсан make(1)-ийн эдгээр тохируулгууд ийм байдаг:

SUP_UPDATE= yes
SUPHOST?= cvsup.freebsd.org
DOCSUPFILE?= /usr/share/examples/cvsup/doc-supfile

Note: SUPHOST болон DOCSUPFILE утгад ?=-г өгснөөр бүтээх тушаалын мөрөөс өөрчлөх боломжийг бүрдүүлдэг. Энэ нь make.conf-д тохируулгууд нэмэх зөвлөсөн арга юм. Ингэснээр өөр өөр тохируулгын утгыг тест хийх болгонд файлыг засварлах шаардлагагүй болгодог.

24.4.4 Баримтын эхийн тааруулж болох тохируулгууд

FreeBSD-ийн баримтжуулалтыг бүтээж шинэчлэх систем нь баримтын зөвхөн тодорхой хэсгийг шинэчлэх эсвэл тусгай орчуулгыг бүтээх процессийг амарчлах хэдэн тохируулгыг дэмждэг. Эдгээр тохируулгуудыг /etc/make.conf файлд бүхэл системийн хувьд зааж өгөх юм уу эсвэл make(1) хэрэгсэлд тушаалын мөрийн тохиргоо маягаар зааж өгч болно.

Дараах тохируулгууд нь эдгээрийн зарим нь юм:

DOC_LANG

Бүтээж суулгах хэл ба кодчилолын жагсаалт, жишээ нь Англи баримтад зөвхөн зориулсан en_US.ISO8859-1 байна.

FORMATS

Бүтээх ганц хэлбэржүүлэлт эсвэл гаралтын хэлбэржүүлэлтийн жагсаалт. Одоогоор html, html-split, txt, ps, pdf, болон rtf дэмжигдсэн байгаа.

SUPHOST

Шинэчлэхэд ашиглах CVSup серверийн хостын нэр.

DOCDIR

Баримтыг суулгах газар. Анхдагчаар /usr/share/doc байдаг.

FreeBSD дээрх системийн тохируулга болон дэмжигдсэн бүтээлтийн хувьсагчуудын талаар дэлгэрэнгүйг make.conf(5)-с үзнэ үү.

FreeBSD-ийн баримтжуулалт бүтээх системийн дэмждэг бүтээлтийн хувьсагчуудын талаар дэлгэрэнгүйг Шинэ хувь нэмэр оруулагчдад зориулсан FreeBSD баримтжуулах төслийн гарын авлагаас үзнэ үү.

24.4.5 FreeBSD-ийн баримтуудыг эхээс суулгах нь

Баримтын эхийн хамгийн сүүлийн хормын хувилбарыг /usr/doc санд татаж авснаар суулгагдсан баримтын шинэчлэлтийг хийхэд бүх юм бэлэн болно.

DOC_LANG makefile-ийн тохиргоонд заагдсан бүх хэлний бүрэн шинэчлэлтийг дараахийг бичин хийж болно:

# cd /usr/doc
# make install clean

Хэрэв make.conf нь зөв DOCSUPFILE, SUPHOST болон SUP_UPDATE тохиргоонуудтайгаар тохируулагдсан бол суулгах алхмыг баримтын шинэчлэлттэй цуг хамтатган ингэж хийж өгч болно:

# cd /usr/doc
# make update install clean

Хэрэв зөвхөн тусгай хэлний шинэчлэлт хэрэгтэй бол /usr/doc-ийн тухайн хэлний тусгай дэд санд make(1)-ийг ажиллуулж болно, жишээ нь:

# cd /usr/doc/en_US.ISO8859-1
# make update install clean

Суулгах гаралтын хэлбэржүүлэлтийг FORMATS бүтээлтийн хувьсагчийг зааж өгөн хийж өгч болно, жишээ нь:

# cd /usr/doc
# make FORMATS='html html-split' install clean

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.