FreeBSD нь текст дээр суурилсан, суулгахад хялбар програмтай ирдэг. FreeBSD9.0-RELEASE болон түүнээс хойшхи хувилбарууд bsdinstall гэсэн суурилуулалтын програм ашигладаг бөгөөд FreeBSD9.0-RELEASE-с өмнөх хувилбарууд sysinstall-г суулгахдаа ашигладаг. Энэ бүлэг нь bsdinstall-г ашиглахыг тайлбарлах болно. sysinstall-г Бүлэг 2-н хэрэглээ бүлэгт бичигдсэн байгаа.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
FreeBSD суулгац бүхий зөөвөрлөгч хэрхэн бэлдэх талаар.
FreeBSD нь хатуу дискийг хэрхэн хувааж ханддаг талаар.
bsdinstall-г хэрхэн эхлүүлэх талаар.
bsdinstall-н асуусан асуултууд, тэдгээрийн утга болон хэрхэн хариулах талаар.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:
Таны суулгах гэж байгаа FreeBSD-н хувилбар дээрх тоног төхөөрөмжийн дэмжлэгийг уншаад таны төхөөрөмж дэмжигдсэн эсэхийг шалгаарай.
Тэмдэглэл: Ерөнхийдөө энэ суулгалтын заавар i386" (“PC нийцэт”) төрлийн архитектурт зориулагдсан. Шаардлагатай тохиолдолд бусад тавцангуудад зориулсан зааврыг үзүүлэх болно. Энд үзүүлсэн зүйл болон суулгагчийн хооронд ялгаа бага байж болох учир яг үгчилсэн заавар гэж ойлголгүйгээр энэ бүлгийг ерөнхий заавар хэлбэрээр ашиглаарай.
Өмнөх | Эхлэл | Дараах |
Өөртөө зориулж тусгай суулгацын төхөөрөмж бэлдэх нь | Дээш | Тоног төхөөрөмжийн шаардлагууд |
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо
барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org> хаягаар
цахим захидал явуулна уу.